Энэхүү сургалтыг нээж МХЕГ-ын дэд дарга П.Ангараг үг хэлэхдээ “Ховд, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт байцаагчид шилэн хяналтын цахим системийг хяналт шалгалтын үйл ажиллагаандаа илүү ашиглаж байна. Өнөөдрийн байдлаар Шилэн хяналтын цахим системийг Мэргэжлийн хяналтын системийн 1302 удирдах ажилтан, улсын байцаагчид хяналт шалгалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Системд мэргэжлийн хяналтад байх 144331 шалгуулагч этгээдийн 177468 обьектыг бүртгэж, 95986 обьектод цахим системээр эрсдэлийн үнэлгээг хийжээ. Эрсдэл өндөртэй үнэлэгдсэн 59817 обьектоос 9733 обьектод төлөвлөгөөт шалгалт, 6356 обьектод зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр системээр төлөвлөлтийг хийж, 5288 хамтарсан хяналтын жагсаалт гаргасан байна. 2016 онд хийх нийт хяналт шалгалтаас 705 хяналтыг системд эхлүүлэх хүсэлт гаргаж,1556 хяналтын эхлүүлэх хүсэлтийг зөвшөөрсөн. Төлөвлөгөөт бус шалгалт хийсэн мэдээллийг цахим системд бүртгэж баталгаажуулсан байна” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр улсын байцаагч бүр тандалт судалгаа, хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, баталгаажуулах үйл ажиллагаа, салбарын сургалтын гүйцэтгэлийн мэдээллийг системд обьект бүрээр түүх болон бүртгэх ажлыг хийх, улирлын хяналт шалгалтын гүйцэтгэлийг цахим системээр тооцох тул Шилэн хяналтын цахим системд мэдээллийг 3-р сарын 30-ны дотор бүрэн зөв оруулахыг шат шатны Хяналтын газруудад үүрэг болгосон юм.