ТАНИЛЦУУЛГА
ТӨЛӨВЛӨГӨӨ
СТАТИСТИК
СЭТГЭГДЭЛ
ЗӨВЛӨМЖ
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
НЭВТРЭХ
1
улирлын
тайлан
1
төлөвлөсөн
ЗТҮ
5415
Шалгалт
2
төлөвлөсөн
ЗТҮ
1865
Шалгалт
3
төлөвлөсөн
ЗТҮ
4288
Шалгалт
2
улирлын
тайлан
4
төлөвлөсөн
ЗТҮ
4783
Шалгалт
5
төлөвлөсөн
ЗТҮ
5217
Шалгалт
6
төлөвлөсөн
ЗТҮ
3355
Шалгалт
3
улирлын
тайлан
7
төлөвлөсөн
ЗТҮ
1517
Шалгалт
8
төлөвлөсөн
ЗТҮ
966
Шалгалт
9
төлөвлөсөн
ЗТҮ
3167
Шалгалт
4
улирлын
тайлан
10
төлөвлөсөн
ЗТҮ
1348
Шалгалт
11
төлөвлөсөн
ЗТҮ
841
Шалгалт
12
төлөвлөсөн
ЗТҮ
78
Шалгалт
Хяналт шалгалтын төлөвлөгөө
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
2025
Нийт төлөвлөгөө
32840
Гүйцэтгэл
28852
SHILENKHYANALT
.
GOV
.
MN
ГЭЖ ЮУ ВЭ?
Системийн зорилго нь төрийн байгууллагаас хувийн хэвшилд хийгдэж байгаа хяналт, шалгалтын давтамж, хамрах хүрээ, бизнест үзүүлж байгаа ачааллын талаарх бодитой мэдээллийг бүртгэх, харуулах зорилготой. Системд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьдаг 23 чиглэлийн хяналт, мөн Гааль, Татварын ерөнхий газрын татварын шалгалтыг эхний ээлжинд бүртгээд байна. Системийн хэрэглэгчид нь дараах 4 төрлийн хэрэглэгч байна. Үүнд:
ХУВИЙН ХЭВШЛИЙН КОМПАНИ, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭН, БУСАД ХУУЛИЙН ЭТГЭЭД
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА
ХЯНАЛТЫГ ХЯНАХ
АЛБАНЫ ХҮМҮҮС
ОЛОН НИЙТ
ВЭБ ПОРТАЛД ЗОЧЛОГЧ
Шалгуулагч хувийн хэвшлийн байгууллага, иргэн шилэн хяналтын системд нэвтрэхдээ татвар төлөгчийн e-tax системийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглана. Тухайн нэг шалгуулагч этгээд хоёр ба түүнээс дээш объектоор үйл ажиллагаа эрхэлдэг бол объект тус бүр дээр хийгдсэн хяналтын мэдээллийг зөвхөн татвар төлөгчийн регистрийн дугаар бүхий шалгуулагч этгээдийн хэсэгт бүртгэсэн байгааг анхаарна уу.
ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГА НЬ ТУХАЙН БАЙГУУЛЛАГАД ХИЙГДСЭН ШАЛГАЛТЫН ТАЛААР ҮНЭН БОДИТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ БАЙНА. ТУХАЙЛБАЛ, ТУХАЙН
ШАЛГАЛТ ХИЙГДСЭН
ХУГАЦАА
ШАЛГАЛТЫН
УДИРДАМЖ
ЗӨРЧИЛ БОЛОН ШАЛГАЛТЫН ҮР ДҮНД АВАГДСАН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛТЭЙ
ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ БАЙНА
СУРГАЛТ БОЛОН
ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН
ЭСЭХ ТУХАЙ
ТУХАЙН ШАЛГАЛТАНД ХАМРАГДАХАД ГАРСАН НИЙТ ЗАРДЛЫГ ОРУУЛАХ
ШАЛГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ ГАРГАХ ЭРХТЭЙ БАЙНА
Хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий ажилтнууд нь системд нэвтэрч шалгалтын төлөвлөгөө, удирдамжийг урьдчилан бүртгэнэ. Мөн тухайн шалгуулагчид хийгдсэн хяналтын үр дүнг оруулна. Хяналт шалгалтын байгууллагын удирдах ажилтан нь системд өөрийн эрхээр нэвтрэх бөгөөд хяналтын талаар статистик мэдээллийг харах, дүгнэлт хийх боломжтой байна.
СИСТЕМ НЬ ДАРААХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР НЭГДСЭН
СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ГАРГАН ХАРУУЛНА. ҮҮНД:
Хяналтын хийгдсэн ерөнхий тоо
Хамгийн их хийгдсэн хяналтын чиглэлүүд, төрөл
Хамгийн их хяналтад өртсөн компаниуд
Хяналттай холбоотой гарсан зардал/cost of compliance/
Хамгийн их гомдолтой аж ахуйн нэгж
Шалгалтын үр дүнгээр авч байгаа арга хэмжээнүүд
Системд 144319 аж ахуйн нэгж, байгууллага, 13584 үйл ажиллагаа эрхлэгч иргэний буюу шалгуулагч этгээдийн 177356 объектыг бүртгээд байна. Объект гэж сүлжээ дэлгүүрийн хувьд нэг салбар дэлгүүр, шатахуун түгээх станцуудын хувьд нэг аймаг, суманд байрлах салбар цэг, барилгын компанийн хувьд барьж буй нэг барилга, цайны газрын үйл ажиллагаа эрхэлдэг иргэний хувьд дэлгүүр, эсвэл цайны газрыг хэлнэ.
144319
ААН, байгууллага
13584
Үйл ажиллагаа эрхэлдэг иргэн
177383
Объект
Хяналт шалгалтын нэгдсэн тоон мэдээллийг системийн өгөгдлийн сангаас шууд горимоор гарган харуулна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гааль, Татварын ерөнхий газрын дараах нэр бүхий хяналтын чиглэлүүдийн
мэдээллийг системд бүртгээд байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС
ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ
Байгаль орчны хяналт
Газар, геодези, зураг зүйн хяналт
Геологи, уул уурхайн хяналт
Авто замын хяналт
Тээвэр (авто, усан) -ийн хяналт
Барилгын техникийн хяналт
Харилцаа холбооны хяналт
Эрчим хүчний хяналт
Хэмжил зүйн хяналт
Хөдөлмөрийн хяналт
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт
Нийгмийн хамгааллын хяналт
Мал үржлийн хяналт
Мал эмнэлгийн хяналт
Хүнсний чанар, стандартын хяналт
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт
Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
Таримал ургамлын үрийн хяналт
Боловсролын хяналт
Соёлын хяналт
Эмчилгээний чанарын хяналт
Эм, биобэлдмэлийн хяналт
Цөмийн болон цацрагийн хяналт
ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС
ХЭРЭГЖҮҮЛДЭГ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ
Гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт
Татварын хяналт
СИСТЕМД БҮРТГЭГДЭХ МЭДЭЭЛЛҮҮД
Хяналтын хэлбэр:
Шалгалт
Зөвлөн туслах үйлчилгээ
Хяналтын төрөл:
Төлөвлөгөөт шалгалтын чиглэл
Төлөвлөгөөт бус шалгалт (шалгалт хийх үндэслэл)
Гүйцэтгэлийн шалгалт (шалгалтын дүгнэлт)
Хяналтын хугацаа (шалгалт хийсэн огноо, зарцуулсан хугацаа)
Хамтарсан шалгалтаар хийгдсэн шалгалт тус бүрийн бүртгэл
Хяналтын үр дүнд авсан арга хэмжээ
Иргэд, хуулийн этгээдийн хүсэлтээр өгсөн заавар зөвлөмжийн тоо, сэдэв